1 ТИМОТ 5:16-18
1 ТИМОТ 5:16-18 АБ2004
Хэрэв хэн нэгэн итгэгч эмэгтэйд өөрөөс нь хамааралтай бэлэвсэн эмэгтэйчүүд байвал чуулганд дарамт болголгүй тэдэнд тусал. Тэгвэл чуулган үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдэд туслах болно. Сайн удирдаж байгаа ахлагчид, ялангуяа үг ба сургаал дотор шаргуу ажиллаж буй хүмүүс хоёр дахин хүндэтгэл авах зохистой хэмээн үз. Учир нь Судар “Буудай цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий”, “Ажилчин хөлсөө авах нь зохистой” гэж хэлдэг.