1 САМУЕЛ 24:4-8
1 САМУЕЛ 24:4-8 АБ2004
Давидын хүмүүс өөрт нь —ЭЗЭН танд “Харагтун. Би чиний дайсныг гарт чинь өгөх гэж байна. Түүнийг өөрийн дураар болгогтун” хэмээн айлдсан тэр цаг өдөр нь болов гэцгээв. Давид босож Саулын дээлийн хормойг сэмхэн огтолж авав. Үүний дараа Давид Саулын дээлийн хормойноос огтолж авсандаа сэтгэл нь ихэд зовов. Тэрээр хүмүүстээ —ЭЗЭН байгаа тул, ЭЗЭНий тосолсон өөрийн эзэнд би ийнхүү хандан, тэр ЭЗЭНий тосолсон хүн тул түүний эсрэг гараа сунгасан ийм хэрэг надаас хол байг хэмээн өгүүлэв. Давид ингэж өгүүлээд хүмүүсээ ятган, Саул уруу дайрахыг тэдэнд зөвшөөрсөнгүй. Саул ч босож, агуйгаас гарч, замдаа гарав. Үүний дараа Давид босож, агуйгаас гарч, Саулын араас дуудан —Эзэн хаан минь! гэв. Саулыг эргэж харахад Давид нүүрээрээ газарт хүртэл мэхийн, сунан мөргөв.