1 КОРИНТ 2:1-5

1 КОРИНТ 2:1-5 АБ2004

Ах дүү нар аа, та нар уруу очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаараа Бурханы нууцыг тунхаглаж байгаагүй. Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм. Мөхөс байдал, айдас, үлэмжийн чичрэл дотор би та нартай хамт байсан юм. Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.