1 КОРИНТ 16
16
1Ариун хүмүүсийн төлөөх хуримтлалын талаар би Галатын чуулгануудад ямар чиг өгсөнчлөн та нар тийнхүү үйлд. 2Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал. 3Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг тань хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ. 4Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.
5Гэхдээ би Македони ороод, дараа нь та нар уруу очно. Учир нь би Македониор дамжин явах юм. 6Би хаашаа ч явахаар болсон та нараар туслуулахын тулд та нарын хамт хэсэг байж, эсвэл бүр өвөлжиж ч магадгүй. 7Учир нь энэ удаа зүгээр л дайран өнгөрөхдөө би та нартай уулзахыг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна гэдэгтээ би найдаж байгаа. 8Гэвч би Ефес хотод Пентекостын өдөр хүртэл байх болно. 9Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.
10Хэрэв Тимот очвол, тэр айж түгшилгүйгээр та нартай хамт байг. Түүнийг харж хандаж байгаарай. Учир нь тэр над шиг Эзэний ажил хийж байгаа. 11Тиймээс хэн ч түүнийг басамжилж болохгүй. Харин түүнийг аян замд нь амар тайвнаар гаргаж өгөөрэй. Тэр над уруу ирэг. Учир нь би ах дүүсийн хамт түүнийг хүлээж байна.
12Бидний ах Аполын тухайд гэвэл түүнийг ах дүүсийн хамт та нар уруу очихыг би ихэд хүсэмжлэн ятгасан. Харин тэр одоохондоо очих хүсэлгүй байгаа, харин боломж гармагц та нар уруу очих болно.
13Сэрэмжтэй бай. Итгэл дотроо бат зогс. Эр хүн шиг бай. Хүчтэй байгтун. 14Та нарын үйлдэл бүхэн чинь хайр дотор хийгдэг.
15Ах дүү нар аа, би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөөх үйлчлэлд зориулсныг та нар мэднэ. 16Тийм хүмүүст болон хамтран ажиллагч, хөдөлмөрлөгч хүн бүрд та нар бас захирагдаж байгаарай. 17Стефана, Фортунат болон Ахайк нарыг ирсэнд би баярладаг. Яагаад гэвэл тэд та нарын дутууг нөхсөн билээ. 18Учир нь тэд миний болон та нарын сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.
19Азийн чуулганууд та нарт мэнд хүргэж байна. Акул, Приска нар өөрийн гэрт цугладаг чуулганы хамт та нарт Эзэн дотор халуун мэнд хүргэж байна. 20Бүх ах дүүс та нарт мэнд хүргэж байна. Ариун үнсэлтээр нэг нэгэндээ мэнд хүргэ.
21Паул би өөрийн гараар энэхүү мэндчилгээг бичлээ. 22Хэрэв хэн нэг нь Эзэнийг үл хайрлавал тэр хүн хараагдаг. Мараната. 23Эзэн Есүсийн нигүүлсэл та нарын хамт байх болтугай. 24Миний хайр Христ Есүсийн дотор та бүгдтэй хамт байх болтугай.
Одоогоор Сонгогдсон:
1 КОРИНТ 16: АБ2004
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society