1 КОРИНТ 12:4-11

1 КОРИНТ 12:4-11 АБ2004

Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн. Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмсыг үйлдэгч нь адилхан Бурхан юм. Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тус бүрд өгсөн аж. Учир нь нэгэнд нь мэргэн ухааны үгийг Сүнсээр өгсөн бол, нөгөөд нь мэдлэгийн үгийг адилхан Сүнсээр өгсөн бөгөөд өөр нэгэнд нь итгэлийг адилхан Сүнсээр өгсөн аж. Нэгэнд нь эдгээх бэлгийг нэг Сүнсээр өгсөн бол, бас өөр нэгэнд нь гайхамшгуудыг үйлдэх, нөгөөд нь эш үзүүлэх, бас нэгэнд нь сүнснүүдийг ялгах чадвар, нөгөөд нь олон янзын хэлээр ярих чадвар, нэгэнд нь хэлүүдийг тайлбарлах чадварыг өгсөн байна. Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр Өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж.

1 КОРИНТ 12:4-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна