1 КОРИНТ 12:21-26
1 КОРИНТ 12:21-26 АБ2004
Нүд “Чи надад хэрэггүй” гэж гарт хэлж чадахгүй. Эсвэл толгой “Та нар надад хэрэггүй” гэж хөлд хэлж чадахгүй юм. Бүр сул дорой мэт санагдах эрхтэн харин ч шал өөр байх бөгөөд биед бүр ч их хэрэгтэй байдаг аж. Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн зарим эрхтнүүддээ бид илүү хүндэтгэл үзүүлдэг бөгөөд аягүй харагддаг эрхтнүүд маань илүү аятайхан байдлыг шаарддаг. Харин бидний аятайхан харагдах эрхтнүүд тийм байдлыг шаарддаггүй аж. Харин Бурхан биеийг ийнхүү нэгтгэсэн бөгөөд дутагдсан эрхтнүүдэд илүү хүндэтгэлийг үзүүлэв. Ингэснээр бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм. Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно.