1 КОРИНТ 11:17-22

1 КОРИНТ 11:17-22 АБ2004

Харин энэ зааврыг өгөхдөө би та нарыг магтахгүй. Яагаад гэвэл та нар хамтдаа цуглахдаа сайжраагүй, харин ч мууджээ. Учир нь нэгдүгээрт, та нар чуулган дотор цуглах үедээ дундаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд итгэж байна. Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм. Тиймээс та нар хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд биш юм. Учир нь хүн бүр өөрийнхөө хоолноос урьтаж иддэг бөгөөд нэг нь өлсгөлөн байхад нөгөө нь согтуурч байна. Та нарт идэх уух гэр орон байхгүй гэж үү? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнийгээ ичээх гэдэг юм уу? Та нарт би юу гэж хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.