1 КОРИНТ 1:25-27

1 КОРИНТ 1:25-27 АБ2004

Яагаад гэвэл Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг, Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг юм. Ах дүү нар аа, та нар дуудлагаа санагтун. Тэгэхэд махан биеийн талаас мэргэн хүн олон байгаагүй, хүчирхэг хүмүүс олон байгаагүй, язгууртнууд ч олон байгаагүй. Харин Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мунхаг юмсыг сонгож, хүчит юмсыг ичээхийн тулд ертөнцийн мөхөс юмсыг сонгожээ.