ШАСТИРЫН ДЭЭД 23:1-5

ШАСТИРЫН ДЭЭД 23:1-5 АБ2004

Давид өндөр настай болоод өөрийн хүү Соломоныг Израилийн хаан болгов. Тэр Израилийн бүх удирдагчдыг тахилч нар ба левичүүдийн хамт цуглуулав. Гуч болон түүнээс дээших насны левичүүд тоолуулсан бөгөөд тооллогын бүртгэлээр тоо нь гучин найман мянга байв. Тэдгээрээс хорин дөрвөн мянга нь ЭЗЭНий өргөөний ажлыг харгалзах хүмүүс байв. Зургаан мянга нь түшмэд ба шүүгч нар, дөрвөн мянга нь хаалгач бөгөөд дөрвөн мянга нь магтаалыг өргөхийн тулд Давидын бүтээсэн хөгжмөөр ЭЗЭНийг магтдаг хүмүүс байлаа.