Зехариа 4:8-10
Зехариа 4:8-10 АБ2013
Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь — Зеруббабелын гар энэ өргөөний суурийг тавьсан бөгөөд түүний гар үүнийг дуусгах болно. Тэгээд та нар түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг мэдэх болно. Жижиг юмсын өдрийг үзэн ядагсад нь Зеруббабелын гар дахь тэгшлүүрийг хараад баярлах болно. Харин эдгээр долоо нь дэлхий даяар хэрэн хэсэх ЭЗЭНий нүд юм гэв.