Зехариа 12

12
Иерусалимын ялалт
1Нэгэн зөн.
Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна. 2“Үзэгтүн, Би Иерусалимыг эргэн тойрны бүх ард түмнүүдийг эргэлдүүлэх аяга болгоно. Иерусалимыг бүслэх цагт энэ нь мөн Иудагийн эсрэг байх болно. 3Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно. Үүнийг өргөх хүн бүхэн хүнд бэртэх болно. Дэлхийн бүх үндэстнүүд үүний эсрэг цугларна. 4Тэр өдөр Би хүлэг бүгдийг самууруулан, морьтонгуудыг нь галзууруулан цохино. Харин ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих зуур Би Иудагийн гэрийн дээгүүр харуулдах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 5Иудагийн тэргүүлэгчид зүрхэндээ “Иерусалимын оршин суугчид бол тэдний Бурхан, түг түмдийн ЭЗЭНээр дамжуулан бидэнд хүчирхэг тусламж болдог” гэлцэнэ. 6Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина. 7Давидын гэрийн алдар, Иерусалимын оршин суугчдын алдар нь Иудагаас өндөрт өргөгдөхгүй байхын тулд эхлээд Иудагийн майхнуудыг ЭЗЭН аварна. 8Тэр өдөр Иерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно. 9Тэр өдөр Би Иерусалимын эсрэг ирэх бүх үндэстнийг устгахыг эрмэлзэнэ.
Жадалсан Нэгэнийхээ төлөө харуусна
10Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана. Тэгснээр тэд жадалсан Нэгнээ харах болно. Тэд ганц хүүгийнхээ төлөө гашуудаж буй нэгэн мэт Түүний төлөө гашуудан, ууган хүүгийнхээ хойноос асгартал уйлдаг шиг Түүний хойноос асгартал уйлах болно.#Иох 19:37; Илч 1:7 #Мт 24:30; Илч 1:7 11Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны#12:11 Хададриммон: Канаан, Сири нутгийнхний шүтдэг ургамлын бурхны нэр бололтой. Жил бүр ургамал хагдрах үеэр энэ бурхан бас үхдэг гэж үздэг мөргөлчид нь түүний үхлийн улмаас гашууддаг зан үйлтэй байжээ. гашуудал мэт байх юм. 12Газар нутаг гашуудан, ураг бүр урагтаа, Давидын гэрийн ураг ч тэндээ, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, Натаны гэрийн ураг ч урагтаа, тэдний эхнэрүүд нь өөрсөд дундаа, 13Левийн гэрийн ураг урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, Шимеигийн ураг ч урагтаа, тэдний эхнэрүүд нь ч өөрсөд дундаа, 14үлдсэн бүх ургууд, ураг бүр урагтаа, эхнэрүүд нь ч өөрсөд дундаа гашуудна.

Одоогоор Сонгогдсон:

Зехариа 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна