Зехариа 10

10
Иуда ба Израилийн сэргэлт
1Хаврын борооны үед
ЭЗЭНээс бороо гуйгтун
Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм.
Тэр хүн бүрд талбайд нь ногоог
Тэдэнд шиврээ бороог өгнө.
2Терафим ёс бусыг ярьж,
Мэргэчид худлыг үзэн, хуурамч зүүднүүд хэлж,
Дэмий хоосон тайвшруулах тул
Хүмүүс хонь мэт төөрөн,
Хоньчингүй учир зовно.
3“Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн,
Ухнануудыг Би шийтгэнэ.
Учир нь түг түмдийн ЭЗЭН
Өөрийн сүрэг Иудагийн гэрт зочлон,
Тэднийг тулаан дахь
Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.
4Тэднээс булангийн чулуу,
Тэднээс майхны гадас,
Тэднээс тулааны нум,
Тэднээс алив жанжин бүгд хамт ирэх болно.
5Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих
Хүчит эрс мэт байна.
Тэд дайтах болно.
Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна.
Морьтонгууд гутамшиг болно.
6Би Иудагийн гэрийг тэнхрүүлж,
Иосефын гэрийг аварна.
Би тэднийг өрөвдсөн учир
Би тэднийг буцаан авчирна.
Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно.
Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд
Би тэдэнд хариулах болно.
7Ефраим хүчирхэг эр мэт байж,
Зүрх нь дарс уусан мэт баясна.
Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж,
ЭЗЭНий дотор тэдний зүрх баярлан хөөрнө.
8Би тэднийг зольсон учир
Тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ.
Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.
9Ард түмнүүдийн дунд Би тэднийг тараахад
Алс холын орнуудад тэд Намайг санана.
Тэд үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.
10Тэднийг Би Египетийн газраас буцаан авчирна.
Ассириас тэднийг цуглуулна.
Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна.
Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.
11Тэр зовлон шаналангийн тэнгисийг туулан,
Далайн давалгааг цохино.
Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж,
Ассирийн бардамнал доошлон,
Египетийн очирт таяг нь салж одно.
12Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж,
Түүний нэр дотор тэд алхах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

Одоогоор Сонгогдсон:

Зехариа 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү