Зехариа 1:2-6

Зехариа 1:2-6 АБ2013

Чиний өвөг дээдэст ЭЗЭН ихэд хилэгнэсэн. Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Одоо та нар ёрын муу замаасаа бас ёрын муу үйлсээсээ эргэгтүн» хэмээн эртний эш үзүүлэгчид та нарын өвөг дээдэст зарласан боловч тэд Намайг сонсоогүй, анхаараагүй. Тэрхүү өвгөдийнхөө адил бүү байгтун гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хаана байна, өвөг дээдэс чинь? Эш үзүүлэгчид мөнх амьдардаг уу? Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түг түмдийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн» гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна