Тит 1:5-9

Тит 1:5-9 АБ2013

Би чамайг Крэтэд үлдээсэн нь чи дутагдсаныг гүйцээж, миний чамд зааварласнаар хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм. Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, самуурдаг юмуу тэрслүү хэмээн буруутгагдаагүй итгэгч хүүхдүүдтэй байх. Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо түргэн зантай биш, дарсанд үл шимтэгч, зодоонч биш, бохир олз ашиг хайдаггүй, харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд сургаалын дагуу итгэмжит үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэрээр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгчдийг няцаах чадвартай байна.