Соломоны дуун 4:9-16

Соломоны дуун 4:9-16 АБ2013

Хонгор дүүдэй, сүйт бүсгүй чи минь Зүрх юуг минь догдлуулав. Халтихан ганц харцаараа Зүүлт ганцхан сондроороо Зүрх юуг чинь догдлуулав. Хонгор дүүдэй, сүйт бүсгүй минь Халуун янаглал чинь юутай амттай Халуун тэр янаглал нь дарснаас Ханхлах тос нь алив үнэртнээс давуутай. Сүйт бүсгүй минь, уруул чинь балыг дуслуулмуй Сүү бал хоёр хэл дор чинь баймуй Хувцасны чинь анхилал Ливаны анхилаан амуй. Хаалттай нэгэн цэцэрлэг Сүйт бүсгүй, дүүдэй минь Хаалттай булаг, лацадсан худаг. Уг суваг чинь анарын цэцэрлэг агаад Шилдгийн шилдэг жимстэй Задь хийгээд суман цэцэг, шанц болоод годоль Гүргэм бас суман цэцэг гүглийн хамаг мод Мирр болон зуун насттай Цэцэрлэгийн нэгэн булаг амьд усны худаг Ливанаас ундрах горхин. Умрын салхи аа, босоорой, өмнийн салхи аа, ирээрэй. Цэцэрлэгт минь сэвэлзэнхэн Сэнгэнэм үнэрийг нь тараагаарай Хайрт минь чи цэцэрлэгтээ ирээрэй Хамгийн шилдэг жимсийг нь идээрэй.

Соломоны дуун 4:9-16 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв