Рут 3:16-18

Рут 3:16-18 АБ2013

Түүнийг хадам эх дээрээ ирэхэд ээж нь —Охин минь, яав? гэхэд мөнөөх хүний өөрт нь хийсэн бүгдийг Рут түүнд хэлэв. Тэгээд Рут —Тэр хүн “Чи хадам эхдээ гар хоосон бүү оч” гээд энэ зургаан хэмжүүр арвайг надад өглөө гэв. Тэгэхэд хадам эх нь —Охин минь, энэ хэрэг хэрхэн эргэхийг харж хүлээ! Учир нь тэр хүн өнөөдөр үүнийг бүрэн шийдэхээс нааш амрахгүй гэв.