Ром 9:22-26

Ром 9:22-26 АБ2013

Хэрэв Бурхан уур хилэнгээ үзүүлэхийг мөн хүч чадалаа мэдүүлэхийг хүсэхдээ, сүйрэлд зориулагдсан уур хилэнгийн савнуудад их тэвчээртэйгээр хандсан бол юу гэх вэ? Ингэснээр Тэрээр алдрын төлөө урьдаас Өөрийн бэлдсэн өршөөлийн савнуудад, иудейчүүдээс ч төдийгүй мөн харийнхнаас ч бас Өөрийн дуудсан бидэнд хүртэл алдрынхаа баялгийг мэдүүлэх юм. Тэр Хосеа номд «Минийх биш ард түмнийг Би “Миний ард түмэн”, Хайрлагдаж байгаагүйг нь “Хайрт” гэж дуудна. “Та нар Миний ард түмэн биш” гэж тэдэнд айлдсан тэр газарт Тэд амьд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно» гэсэн юм.