Ром 7:21-25

Ром 7:21-25 АБ2013

Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай. Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би махбодоороо нүглийн хуульд үйлчилдэг.

Ром 7:21-25 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв