Ром 7:12-25

Ром 7:12-25 АБ2013

Тиймээс хууль бол ариун бөгөөд тушаал ч ариун, зөв бөгөөд сайн юм. Энэхүү сайн нь надад үхлийг авчирсан уу? Огт үгүй! Харин авчирсан нь нүгэл бөгөөд сайнаар дамжин нүгэл нь нүгэл хэмээн харагдахын тулд миний дотор үхэл ажилласан бөгөөд нүгэл нь тушаалаар дамжин туйлын нүгэлт болов. Хууль нь сүнслэг гэдгийг бид мэддэг. Харин би махбодтой бөгөөд нүглийн боолчлолд худалдагдсан. Би юу үйлдэж байгаагаа өөрөө ч ойлгодоггүй. Учир нь би хийх хүсэлтэй зүйлээ хийдэггүй, харин үзэн яддаг зүйлээ хийж байна. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол, хуулийг сайн гэдгийг өөрөө зөвшөөрч буй юм. Харин эдүгээ цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг юм. Учир нь миний дотор буюу махбодод минь ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь миний дотор хүсэл байвч, харин сайныг хийх нь үгүй. Би өөрийн хүсдэг сайныг хийдэггүй, харин хүсдэггүй бузар муугаа хэрэгжүүлдэг. Хэрэв би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол цаашид би биш, харин миний дотор оршин байгч нүгэл нь үүнийг үйлддэг. Ингээд сайныг үйлдэхийг хүсдэг миний дотор муу муухай нь байдаг гэсэн хуулийг би олж мэдлээ. Би доторх хүнийхээ хувьд Бурханы хуульд баярладаг. Гэвч эрхтнүүдэд минь өөр хууль байдаг бөгөөд тэр нь миний оюун ухааны хуультай дайтаж, намайг эрхтнүүдэд минь байдаг нүглийн хуулийн хоригдол болгодог юм байна гэдгийг би харж байна. Би юутай хөөрхийлөлтэй хүн бэ! Хэн намайг үхлийн энэ биеэс ангижруулах вэ? Бидний Эзэн Есүс Христээр талархал нь Бурханд байх болтугай. Иймд нэг талаар би оюун ухаанаараа Бурханы хуульд үйлчилдэг боловч, нөгөө талаар би махбодоороо нүглийн хуульд үйлчилдэг.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна