Ром 7:1-6
Ром 7:1-6 АБ2013
Ах дүү нар аа, хууль мэдэгсдэд гэж хэлэхэд, хууль нь хүнийг амьд байгаа цагт л хүнийг захирдаг гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Гэрлэсэн эмэгтэй нөхрөө амьд байх үед нь нөхөртэйгөө хуулиар холбогдсон байдаг. Харин нөхөр нь өөд болбол тэр эмэгтэй нөхрийн талаарх хуулиас чөлөөлөгдөнө. Тиймээс нөхрөө амьд байхад тэр эмэгтэй өөр эртэй нийлбэл завхай эм гэгдэнэ. Харин нөхөр нь өөд болбол тэр хуулиас чөлөөлөгдөх бөгөөд тэрээр өөр эртэй нийлсэн ч завхай эм биш юм. Түүнчлэн ах дүү нар минь, та нар Христийн биеэр дамжин хуульд үхсэн. Ингэснээр Бурханы төлөө бид үр жимс гаргахын тулд үхэгсдээс амилсан өөр Нэгэнтэй та нар холбогдсон юм. Учир нь биднийг махан бодод байхад хуулиар сэргээгдсэн нүгэлт хүсэл тачаалууд нь үхэлд хүргэх үр жимс ургуулахын тулд бидний эрхтнүүдэд ажиллаж байсан. Харин бид хүлүүлж асан хуульдаа үхэж түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн хуучрал дор биш, харин Сүнсний шинэчлэл дор үйлчилдэг.