Ром 6:20-23

Ром 6:20-23 АБ2013

Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас ангид байжээ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ. Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.

Ром 6:20-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв