Ром 6:17-23

Ром 6:17-23 АБ2013

Харин талархал нь Бурханд байг. Учир нь та нар нүглийн боолууд байсан боловч та нар өөрсдөд чинь өгөгдсөн уг сургаалын хэв маягт зүрхнээсээ дуулгавартай болж, нүглээс чөлөөлөгдөн зөвийн боолууд болсон. Та нарын махан бод сул дорой тул би хүний ёсоор хэлье. Та нар өөрсдийн эрхтнүүдийг ёс бус явдалд хүргэх цэвэр бус, ёс бусын боол болгон өргөсөнчлөн одоо өөрсдийн эрхтнүүдээ ариусалд хүргэх зөвт байдлын боол болгож өргө. Учир нь та нар нүглийн боол байхдаа зөвт байдлаас ангид байжээ. Тэгэхэд та нар одоо ичиж байгаа зүйлсээсээ ямар үр жимс авсан бэ? Учир нь тэр зүйлсийн төгсгөл бол үхэл билээ. Харин одоо нүглээс чөлөөлөгдсөн бөгөөд Бурханд боолчлогдсон та нар ариусалд хүрэх үр жимс авдаг. Төгсгөл нь мөнх амь билээ. Учир нь нүглийн хөлс нь үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн.

Ром 6:17-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв