Ром 6:1-6
Ром 6:1-6 АБ2013
Тэгвэл бид юу гэх вэ? Нигүүлсэл ихэсгэх гээд бид нүгэлдээ байсаар байх уу? Огт үгүй! Нүгэлд үхсэн бид цаашид түүн дотроо яахин амьдрах билээ? Христ Есүс уруу баптисм хүртсэн бид цөмөөрөө Түүний үхэл уруу баптисм хүртсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тиймд бид үхэл уруу баптисм хүртсэнээрээ Түүнтэй хамт оршуулагдсан учраас Эцэгийн алдраар Христ үхэгсдээс амилуулагдсаны адил, бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь, хэрэв бид Түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол, мэдээж бас Түүний амилалтай нь ч адил байдалд холбогдох болно. Ингэхдээ хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, бидний нүглийн биеийг хүчингүй болгохын тулд хуучин хүн маань Түүнтэй хамт цовдлогдсоныг бид мэддэг.