Ром 4:4-8

Ром 4:4-8 АБ2013

Ажилладаг хүний хувьд цалин нь өглөг бус, харин төлбөр гэж тооцогддог. Харин сүсэг бишрэлгүй хүнийг ч зөвтгөдөг Тэрээр, үйлддэггүй боловч Өөрт нь итгэдэг нэгний итгэлийг нь зөвд тооцдог. Түүнчлэн бас үйлсгүйгээр Бурханд зөв гэж тооцогдсон хүний ивээгдсэнийг Давид «Ёс бус явдал нь уучлагдаж, Нүглүүд нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй. Нүглийг нь Эзэн үл тооцох тэр хүн ерөөлтэй» гэжээ.