Ром 4:13-25

Ром 4:13-25 АБ2013

Абрахам болон үр удам нь ертөнцийг өвлөгч болох амлалтыг хуулиар бус, харин итгэлийн зөвдлөөр хүртжээ. Хэрэв хуулиар байгсад л өв залгамжлагчид юм бол итгэл нь талаар, амлалт нь хүчингүй болохсон билээ. Учир нь хууль уур хилэнг авчирдаг. Харин хаана хууль үгүй байна, тэнд бас зөрчил гэж үгүй. Тиймээс нигүүлслийн дагуу байхын тулд тэр амлалт нь итгэлээр ирдэг. Ингэснээр тэрхүү амлалт нь бүх үрд, зөвхөн хуулийн үр удамд төдийгүй мөн Абрахамын итгэлийн үрд ч баталгаатай байх юм. Абрахам нь үхэгсдийг амилуулагч, байхгүйг байгаагаар дуудагч, өөрийн итгэсэн Бурханы өмнө бид бүгдийн эцэг юм. (Энэ нь «Би чамайг олон үндэстний эцэг болгосон» гэж бичигдсэнчлэн ажээ.) Найдварын дээд найдвараар тэр итгэсэн бөгөөд «Үр удам чинь ийм олон болно» гэж урьд нь айлдсан ёсоор түүнийг олон үндэстний эцэг болгосон юм. Тэр зуугаад насалсан тул бие нь нэгэнт үхширснийг болон Сарагийнх нь умай ч үхдэнги болсныг мэдсэн хэдий ч итгэлээр доройтсонгүй. Бурханы амлалтын талаар тэрээр үл итгэн тээнэгэлзэх бус, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг нь өргөж, амласнаа биелүүлэх чадвартайд нь бүрэн итгэж байлаа. Тиймээс итгэлээр нь түүнийг зөвд тооцсон ажээ. «Тэр ийн тооцогдсон» гэсэн нь зөвхөн түүний тухай бичсэн биш Эзэн Есүсийг маань үхэгсдээс амилуулсан Түүнд мөн итгэх бидний төлөө билээ. Бидний хилэнцээс болж Есүс тушаагдсан бөгөөд биднийг зөвтгөхийн төлөө амилсан юм.

Ром 4:13-25 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв