Ром 3:9-12

Ром 3:9-12 АБ2013

Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу? Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. Энэ нь ингэж бичигджээ. «Зөвт хүн алга, ганц ч алга. Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга. Бүгд гажиж, цөмөөрөө хэрэггүй болжээ. Сайныг үйлддэг нь алга. Бүр ганц ч алга»