Ром 3:1-8

Ром 3:1-8 АБ2013

Тэгвэл иудей хүний давуу тал эсвэл хозлолын ашиг нь юу вэ? Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ. Зарим нь итгэмжгүй бол яах вэ? Тэдний итгэмжгүй нь Бурханы итгэмжийг хүчингүй болгох уу? Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь «Та үгсээрээ зөвтгөгдөж Та шүүгдэхдээ ялна» гэж бичигджээ. Харин бидний зөв бус нь Бурханы зөвийг тодруулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Бидэн дээр уур хилэн буулгагч Бурхан зүй бус гэх үү? (Би хүний ёсоор ярьж байна.) Огт үгүй! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдарт бялхдаг юм бол яагаад би нүгэлтэн адил шүүгдсээр байгаа билээ? Яагаад бас «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй билээ? Гэхдээ зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэдэнд шийтгэл зохистой.