Ром 2:25-29
Ром 2:25-29 АБ2013
Хэрэв та хуулийг биелүүлбэл хозлол нь тустай ажээ. Харин та хуулийг зөрчигч нь мөн бол таны хозлол чинь хозлол биш болдог. Тиймээс хэрэв хозлуулаагүй хүн хуулийн шаардлагуудыг сахивал тэрээр хозлуулаагүй ч хозлуулсан мэт тооцогдох бус уу? Хозлолыг биедээ хийлгээгүй хүн хэрэв хуулийг сахивал, хуулийн бичиг болон хозлолтой атлаа хуулийг зөрчигч таныг шүүх бус уу? Учир нь гаднах байдлаараа иудей байх нь иудей биш бөгөөд махбодын гаднах хозлол нь ч хозлол биш. Харин доторх байдлаараа иудей байх нь иудей хүн мөн. Бичгээр бус, Сүнсээр хийлгэсэн зүрх сэтгэлийн хозлол нь хозлол мөн. Тэр хүний магтаал нь хүнээс бус, харин Бурханаас ирдэг юм.