Ром 15:8-12

Ром 15:8-12 АБ2013

Учир нь би хэлнэ. Эцгүүдэд өгсөн амлалтуудыг батлахын тулд Бурханы үнэний төлөө Христ нь хозлуулагсдын зарц болсон. Энэ нь мөн Түүний өршөөлийнх нь төлөө харийнхан Бурханыг алдаршуулахын тулд ажээ. «Иймд би харийнхан дунд Танд магтаалыг өргөнө. Таны нэрийг би магтан дуулна» гэж бичжээ. Тэр дахин «Харийнхан аа, Түүний ард түмэнтэй хамт баярлацгаа» гээд, мөн дахин «Бүх харийнхан аа, Эзэнийг магтагтун. Бүх ард түмэн Түүнийг магтах болтугай» гэжээ. Исаиа дахин «Иессийн үндэс гарч ирнэ. Харийнхныг захирахаар босох Түүнд Харийнхан найдах болно» гэсэн юм.