Ром 15:22-33

Ром 15:22-33 АБ2013

Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ. Харин одоо миний хувьд эдгээр нутаг дээр цаашид ажиллах өөр газар байхгүй. Би та нар дээр очихыг олон жилийн өмнөөс хүсэж байна. Би Испани уруу явах замдаа та нартай уулзаж, түр зуур ч гэсэн эхлээд та нартай нөхөрлөн баярлаж байгаад дараа нь намайг тийшээ явахад минь туслах байх гэдэгт найддаг. Харин одоо би ариун хүмүүст үйлчлэхээр Иерусалимд очих гэж байна. Учир нь Иерусалимын ариун хүмүүсийн дундах ядууст зориулж хандив өгөхийг Македонийнхон болон Ахайнхан таашаасан юм. Тийм ээ, тэд таашаасан нь Иерусалим дахь ариун хүмүүсийн өмнө өртэйнх. Хэрэв харийнхан тэдний сүнслэг зүйлсийг хуваалцсан бол эд зүйлсээрээ ч бас тэдэнд үйлчлэх өртэй юм. Тиймд би тэдэнд цуглуулсныг нь гардуулан өгч, үүнийг гүйцэлдүүлээд, та нарыг дайран Испани уруу явна. Би та нар дээр очихдоо Христийн ерөөлийн дүүрэл дор очно гэдгээ мэднэ. Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Та нар ч миний төлөө залбирлаараа Бурханы өмнө хичээнгүйлэн нэгдээрэй. Энэ нь би Иудей дэх дуулгаваргүй хүмүүсээс чөлөөлөгдөн Иерусалим дахь миний үйлчлэл нь ариун хүмүүст зөвшөөрөгдөөсэй гэснийх юм. Ингэвэл би Бурханы хүслээр та нар дээр баяртайгаар очиж, та нарын хамт амрах болно. Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай. Амен.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна