Тиймд Бурханд хамаарах зүйлсээр Христ Есүс дор сайрхах шалтгаан надад бий. Учир нь надаар дамжин Христийн хийсэн зүйлээс өөр ямар ч юмыг би ярьж зүрхлэхгүй. Тэрээр харийнхныг дуулгавар дор авчрахын тулд үг болон үйлсээр минь бас тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн. Ийнхүү би өөр хүний суурин дээр барихгүйн тулд Христийн нэр дуурсагдаагүй газарт л сайнмэдээг дэлгэрүүлэхийг хичээсэн. Харин энэ нь «Түүний тухай мэдээгүй хүмүүс харах болно. Сонсоогүй хүмүүс ойлгох болно» гэж бичигдсэнчлэн юм. Энэ шалтгаанаас болж би та нар уруу очих гээд олонтаа саатуулагдсан билээ.
Ром 15 унших
Сонсох Ром 15
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Ром 15:17-22
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд