Ром 14:19-23

Ром 14:19-23 АБ2013

Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе. Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлгэ болж идэх нь л хүний хувьд муу юм. Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.