Ром 14:13-23

Ром 14:13-23 АБ2013

Иймд цаашид бид бие биенээ шүүхээ больё. Харин ч та нар ах дүүдээ бүдрүүлгийн чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн. Ямар ч юм өөрөө бол бузар биш, харин аливааг бузар гэж үзэгчийн хувьд л тэр нь бузар юм гэдгийг би Эзэн Есүс дор мэдэж итгэсэн юм. Хэрэв идэх юмнаас болж ах дүүгээ гомдоовол, та нэгэнт хайрын дагуу явахгүй байна. Та тэр хүнийг идэх юмаараа бүү устга. Учир нь түүний төлөө Христ үхсэн юм. Тиймд та нарын хувьд сайн нь бүү муугаар хэлэгдэг. Бурханы хаанчлал бол идэх болон уух явдал бус, харин Ариун Сүнс дорх зөвт байдал, амар тайван хийгээд баяр баясгалан нь юм. Христэд ийнхүү үйлчилдэг хүн Бурханд таалагдаж, хүмүүсээр сайшаагдана. Тиймд амар тайвныг тогтоодог болон бие биенээ босгон байгуулдаг зүйлсийг мөшгөцгөөе. Идэх юмнаас болж Бурханы ажлыг бүү нураа. Үнэндээ бүх юм цэвэр аж. Харин бусдад бүдрүүлгэ болж идэх нь л хүний хувьд муу юм. Мах идэхгүй, дарс уухгүй эсвэл ах дүү чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байх нь сайн. Та өөртөө байгаа итгэлээ Бурханы өмнө өөрийнхөө хувьд л байлга. Зөвшөөрдөг зүйлдээ өөрийгөө ялладаггүй хүн нь ерөөлтэй еэ! Харин эргэлзэгч нэгэн нь хэрэв идэх аваас яллагдана. Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм.

Ром 14:13-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна