Ром 13:1-7
Ром 13:1-7 АБ2013
Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. Тэр таны сайн сайхны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та муу муухайг үйлдвэл айгтун. Илдийг тэр дэмий зүүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөө авагч, Түүний үйлчлэгч мөн. Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус мөн мөс чанарынхаа учир захирагдах хэрэгтэй. Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.