Ром 13

13
Эрх мэдэлд захирагд
1Бурханаас гадуурх эрх мэдлүүд гэж үгүй бөгөөд Бурханы тогтоосноор л байгаа тул дээд эрх мэдлүүдэд хүн бүхэн захирагд. 2Тиймд эрх мэдлийг эсэргүүцэгч нь Бурханы тогтоолыг эсэргүүцсэн хэрэг. Эсэргүүцсэн хүмүүс нь өөрсдөдөө шийтгэл хүртэх болно. 3Учир нь сайныг үйлдэхэд захирагч нар нь айдас болдоггүй, харин мууг үйлдэхэд айдас болдог. Та эрх мэдлээс айхгүй байхыг хүсэж байна уу? Сайныг үйлд. Та түүнээс магтаал хүртэх болно. 4Тэр таны сайн сайхны төлөөх Бурханы үйлчлэгч юм. Хэрэв та муу муухайг үйлдвэл айгтун. Илдийг тэр дэмий зүүгээгүй. Тэр бол муу муухайг үйлдэгчдээс Бурханы уур хилэнгийн өшөө авагч, Түүний үйлчлэгч мөн. 5Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус мөн мөс чанарынхаа учир захирагдах хэрэгтэй. 6Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм.#Мт 22:21; Мк 12:17; Лк 20:25 7Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа, гаалийн татвар авах ёстой хүнд гаалийн татвараа төл, айж эмээвэл зохих хүнээс айж эмээ, хүндэтгэл хүлээх ёстой хүнийг хүндэл.
Нэг нэгнээ хайрла
8Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг. 9Учир нь «Чи бүү завхайр, чи хүн бүү ал, чи бүү хулгай хий, чи бүү шунахайр» гээд өөр ямар ч тушаал «Хөршөө өөрийн адил хайрла» гэсэн үг дотор агуулагддаг юм.#Гэт 20:13–15,17; Дх 5:17–19,21; Лев 19:18 10Хайр бол хөршдөө муу муухайг үйлддэггүй. Иймд хайр нь хуулийн гүйцэлдэл мөн.
Яаравчлах уриалга
11Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна. 12Шөнө өнгөрч, өдөр ойртов. Тиймээс харанхуйн үйлсийг хажуу тийш тавьж, гэрлийн зэвсгүүдийг агсацгаая. 13Утга учиргүй найрлан цэнгэж, архидах бус, садарлан, тачаадах бус, хэрэлдэн маргаж, атаархан жөтөөрхөх бус, харин өдөр буй мэт бүгдээрээ зүй зохистой явцгаая. 14Эзэн Есүс Христийг өөртөө өмс. Хүсэл тачаалыг нь хангах юугаар ч махбодыг бүү тэтгэ.

Одоогоор Сонгогдсон:

Ром 13: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү