Ром 12:14-18

Ром 12:14-18 АБ2013

Та нарыг хавчигч нэгнийг ерөө. Ерөө, харин бүү хараа. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл. Өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодолдоо ч бүү ихэрх. Харин төлөв даруу байхыг эрхэмлэ. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун.