Ром 1:1-6

Ром 1:1-6 АБ2013

Христ Есүсийн боол, дуудагдсан элч Паул, Бурханы сайнмэдээний төлөө тусгаарлагджээ. Энэ сайнмэдээг эш үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичвэрүүдэд, Бурхан урьдаас амласан нь Түүний Хүүгийн тухай юм. Тэрээр махбодын хувьд Давидын удмаас төрсөн, Ариун Сүнсний хувьд үхэгсдээс амилснаараа хүч чадалт Бурханы Хүү гэж тунхаглагдсан бидний Эзэн Есүс Христ юм. Түүний нэрийн төлөө бүх харийнхны дунд итгэлийн дуулгаврыг бий болгохын тулд Түүгээр дамжуулан нигүүлсэл хийгээд элчийн үүргийг бид хүлээн авсан бөгөөд тэдний дунд та нар ч мөн Есүс Христийнх болохоор дуудагдсан.