Илчлэл 7:9-12
Илчлэл 7:9-12 АБ2013
Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ. Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хашхирч байлаа. Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэрэлч, ахлагчид болон дөрвөн амьтан сэнтийн өмнө нүүрээрээ унаад Бурханд мөргөж — Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.