Илчлэл 5:6-10

Илчлэл 5:6-10 АБ2013

Тэгээд би сэнтий ба дөрвөн амьтны хооронд, ахлагчдын дунд зогсож буй нядлуулсан мэт Хургыг харав. Тэр Хурга долоон эвэр болон долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээгдсэн, Бурханы долоон сүнс юм. Тэр Хурга ирээд, сэнтийд Залрагчийн баруун мутраас авав. Тэрээр хуйлмал номыг авахад дөрвөн амьтан болон хорин дөрвөн ахлагч Хурганы өмнө унацгаав. Тэд тусбүр ятга болон утлагаар дүүрэн алтан савтай аж. Тэдгээр нь ариун хүмүүсийн залбирлууд юм. Тэд шинэ дуу дуулж —Хуйлмал номыг авч, Лацнуудыг нь нээх зохистой нь Та мөн. Учир нь Та нядлуулсан бөгөөд Өөрийн цусаар бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс Бурханд ариун хүмүүсийг арилжин авч өгсөн билээ. Та тэднийг Бурханы маань төлөөх Хаанчлал ба тахилч нар болгосон. Тэд дэлхий дээр хаанчлах болно гэцгээж байлаа.