Илчлэл 5:11-14

Илчлэл 5:11-14 АБ2013

Би харж, сэнтий, амьтад, ахлагчдын эргэн тойронд буй олон тэнгэрэлчийн дууг сонсов. Тэдний тоо түм түмээрээ, мянга мянгаараа ажээ. Тэд чанга дуугаар —Нядлуулсан Хурга Хүч, баялаг, мэргэн ухаан, Сүр хүч, хүндэтгэл, Алдар ба магтаалыг авбал зохистой гэцгээж байлаа. Тэнгэрт, газар дээр, газар дор, тэнгис дээр болон тэдгээрийн дотор байгаа аливаа бүтээгдсэн юмс бүгдээр —Сэнтийд Залрагч ба Хурганд Магтаал, хүндэтгэл, алдар, сүр хүч нь үеийн үед байх болтугай гэлцэхийг би сонсов. Дөрвөн амьтан —Амен гэхэд ахлагчид унан мөргөв.