Илчлэл 4:8-11
Илчлэл 4:8-11 АБ2013
Тусбүр нь зургаан далавчтай тэр дөрвөн амьтан нь дотроо болон эргэн тойрондоо дүүрэн нүдтэй. Тэд өдөр шөнөгүй тасралтгүйгээр —Байсан, байгаа, мөн хожим ирэх Төгс хүчит Эзэн Бурхан Ариун, ариун, ариун хэмээн хэлэх аж. Амьтад сэнтийд Залрагч ба үеийн үед амьд байгч Түүнд алдар, хүндэтгэл, талархлыг өргөх бүрд хорин дөрвөн ахлагч сэнтийд Залрагчийн өмнө унацгааж, үеийн үед амьд байгч Түүнд мөргөх бөгөөд титмүүдээ сэнтийн өмнө шидээд —Бидний Эзэн бөгөөд Бурхан минь, Алдар, хүндэтгэл, хүчийг Та авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ.