Илчлэл 3:7-13

Илчлэл 3:7-13 АБ2013

Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ. Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»”