Илчлэл 3:3-16

Илчлэл 3:3-16 АБ2013

Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийгээ сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт чам дээр очихыг минь чи мэдэхгүй. Гэвч хувцсаа хиртүүлээгүй цөөн хүн Сардейд чамд бий. Тэд зохистой учир Надтай хамт цагаан хувцастай алхах болно. Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»” Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Нээхэд нь хэн ч хаахгүй, хаахад нь хэн ч нээхгүй, Давидын түлхүүртэй, Ариун бөгөөд үнэн Нэгэн ийнхүү айлдаж байна. «Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй үүдийг Би өмнө чинь тавьсан. Юу гэвэл чиний хүч бага ч чи үгийг минь сахисан бөгөөд нэрийг минь үгүйсгээгүй. Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ. Тэвчээрийн минь үгийг чи сахисан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр нутаглагсдыг сорихоор, бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр цагаас хамгаалах болно. Би удахгүй очно. Хэнд ч титмээ алдахгүйн тулд өөрт буйгаа бат сахь. Ялагчийг Би Бурханыхаа сүмд багана болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр Бурханыхаа нэр, тэнгэрээс Бурханаас минь буун ирэх шинэ Иерусалим буюу Бурханыхаа хотын нэр болон Өөрийн шинэ нэрийг бичнэ. Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун.»” Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна