Илчлэл 3:14-21

Илчлэл 3:14-21 АБ2013

Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна. «Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юмуу эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн тул Би чамайг амнаасаа нулимж гаргана. Яагаад гэвэл чи “Би баян, хөрөнгөжсөн тул дутах зүйл ер байхгүй” гэдэг. Чи хөөрхийлөлтэй, өрөвдмөөр, ядуу, сохор, нүцгэн гэдгээ мэдэхгүй байна. Баян болохын тулд галд цэвэршүүлсэн алт, хувцаслахын тулд болон нүцгэрлийн чинь ичгүүр ил болчихгүйн тулд цагаан хувцас, харахын тулд нүдээ тослох тосыг Надаас худалдан ав гэж Би чамд зөвлөе. Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг. Тиймээс халуун бай, гэмш. Харагтун, Би үүдэн дээр зогсоод тогшиж байна. Хэрэв хэн нэгэн нь дууг минь сонсоод үүдээ нээвэл, Би дотогш түүн уруу орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллоно. Би ялж, Эцэгийнхээ хамт сэнтийд нь заларсны адил Надтай хамт сэнтийд минь залрахыг ялагчид соёрхоно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна