Илчлэл 20
20
Мянган жил
1Гартаа оёоргүй гүний түлхүүр, асар том гинжтэй тэнгэрэлч тэнгэрээс бууж ирэхийг би харав. 2Тэрээр Диавол буюу Сатан болох хуучны могой буюу лууг барьж хүлээд, мянган жилийн турш#Эх 3:1 3оёоргүй гүнд хаяжээ. Тэгээд мянган жил дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж.
4Би сэнтийнүүдийг харсан ба дээр нь залрагчдад шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулагсдын сүнснүүдийг би харав. Тэд араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй агаад тэд амилж, Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.#Дан 7:9,22 5Үхэгсдээс үлдсэн нь мянган жилийг дуустал амилсангүй. Энэ бол анхны амилал юм. 6Анхны амилалд багтсан хүн ерөөлтэй агаад ариун юм. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй аж. Харин тэд Бурханы ба Христийн тахилч нар болцгоож, Түүнтэй хамт мянган жил хаанчлах болно.
Сатаны мөхөл
7Мянган жил төгсөх үед Сатан шоронгоосоо суллагдан, 8дэлхийн дөрвөн өнцөгт буй үндэстнүүдийг, Гог болон Магогийг мэхлэн, тэднийг дайнд цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс мэт аж.#Езк 7:2, 38:2,9,15 9Тэд газрын энгээр нэг тарж, ариун хүмүүсийн хуаран, хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залгив. 10Тэднийг мэхэлсэн диавол хүхэр бүхий галт нуурт хаягдлаа. Тэнд мөн араатан болоод хуурамч эш үзүүлэгч байх агаад тэд үеийн үед өдөр шөнөгүй тарчилна.
Үхэгсэд шүүгдсэн нь
11Цагаан өнгөтэй агуу сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар эс олдов.#Дан 7:9–10 12Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв. 13Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж өгөв. Үхэл ба Үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэгбүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. 14Тэгээд үхэл ба Үхэгсдийн орон галт нуурт хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болой. 15Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 20: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.