Илчлэл 2:20-23
Илчлэл 2:20-23 АБ2013
Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Миний зарц нарыг садарлуулан, шүтээнүүдэд өргөсөн юм идэхийг сурган, төөрөлдүүлэхийг өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд чи зөвшөөрсөн. Би тэр эмэгтэйд гэмших хугацаа өгсөн. Харин тэр садар үйлсээсээ гэмшихийг хүсэхгүй байна. Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмшихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана. Хүүхдүүдийг нь Би үхлээр хөнөөнө. Оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч нь Би байгаа юм гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу өгнө.