Илчлэл 2:2-5

Илчлэл 2:2-5 АБ2013

«Би чиний ажил үйлс ба зүдэл зүтгэл, тэвчээрийг чинь болон муу муухай хүмүүсийг тэвчдэггүйг, мөн өөрсдийгөө элч нар хэмээдэг ч, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, үл цуцав. Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа орхижээ. Тиймээс чи хаанаас унаснаа сана бас гэмш. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмшвээс, Би чам дээр очиж, дэнг чинь байрнаас нь зайлуулах болно.