Илчлэл 13:11-18

Илчлэл 13:11-18 АБ2013

Газар доороос өөр нэгэн араатан гарч ирэхийг би харав. Тэр араатан хурганых мэт хоёр эвэртэй бөгөөд луу мэт ярив. Тэр анхны араатны өмнө бүх эрх мэдлийг нь хэрэгжүүлдэг. Тэгээд үхлийн шарх нь эдгэрсэн анхны араатанд дэлхий болоод тэнд нутаглагсдыг мөргүүлдэг ажээ. Тэр агуу тэмдгүүдийг үйлддэг төдийгүй хүмүүсийн өмнө тэнгэрээс газарт гал буулгадаг. Өнөөх араатны өмнө бүтээх тэмдгүүд нь түүнд өгөгдсөн тул илдний шархтай атлаа амилсан араатанд зориулан хөрөг бүтээ гэж дэлхий дээр нутаглагсдад хэлэн, тэрээр дэлхий дээр нутаглагсдыг мэхэлдэг. Түүнд араатны хөрөгт амьсгал өгөх нь өгөгджээ. Ингэснээр тэрхүү араатны хөрөг ярьж, араатны хөрөгт мөргөдөггүй бүх хүнийг алуулах юм. Тэрээр том жижиг, баян ядуу, чөлөөт хийгээд боол хүмүүсийн болон бүгдийн баруун гар дээр нь, эсвэл духан дээр нь тэмдэг тавиулснаар тэмдэг, араатны нэр, эсвэл нэрийнх нь тоотой хүнээс өөр нэг ч хүн худалдаж, худалдан авч чадахгүй болох ажээ. Энд мэргэн ухаан буй. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь нэгэн хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна