Илчлэл 13:1-10

Илчлэл 13:1-10 АБ2013

Арван эвэртэй, долоон толгойтой араатан тэнгисээс гарч ирэхийг би харав. Тэр эврүүд дээрээ арван титэмтэй, толгойнууд дээрээ Бурханыг доромжилсон нэрстэй байлаа. Миний харсан тэр араатан ирвэстэй адил бөгөөд хөл нь баавгайнх шиг, ам нь арслангийнх шиг байв. Луу түүнд өөрийн хүч ба сэнтий, асар их эрх мэдлийг өгөв. Түүний толгойнуудын нэг нь алуулчихсан мэт байлаа. Үхлийн шарх нь эдгэрэхэд дэлхий даяараа шагширч, араатны араас дагалаа. Луу эрх мэдэлээ араатанд өгсөн тул тэд луунд мөргөв. Тэд араатанд мөргөөд —Хэн энэ араатны адил юм бэ? Хэн түүнтэй дайтаж чадах вэ? гэцгээв. Их юмсыг болон доромжлолыг хэлэгч амыг түүнд өгсөн бөгөөд дөчин хоёр сарын турш үйлдэх эрх мэдлийг түүнд өгсөн аж. Тэр амаа нээн Бурханыг доромжилж, нэрийг нь, асрыг нь мөн тэнгэрт нутаглагсдыг доромжлов. Ариун хүмүүстэй дайн хийж, тэднийг ялах нь түүнд өгөгдсөн бөгөөд аливаа овог, ард түмэн, хэлтэн, үндэстнүүдийг захирах эрх мэдлийг ч түүнд өгсөн байлаа. Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө. Чихтэй нь сонсогтун. Хэн нэгэн нь цөлөгдөх тавилантай бол цөлөгдөнө. Хэн нэгэн нь илдээр алагдах ёстой бол тэр илдээр алуулна. Энд ариун хүмүүсийн тэвчээр ба итгэл байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна