Илчлэл 11:15-19
Илчлэл 11:15-19 АБ2013
Долоо дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа. Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд суугч хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөж — Байгаа, байсан, Төгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал өргөе. Яагаад гэвэл Та аугаа их хүчээ авч, хаанчиллаа. Үндэстнүүд хилэгнэсэн бөгөөд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг шүүх цаг болон Таны боолууд болох эш үзүүлэгчид ба ариун хүмүүст, Таны нэрээс эмээгч их, багад шагналыг нь өгч, мөн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ. Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.